ОУХМ М.Мягмаржаргал Их Британийн боксчин Прайс Лаурентай тулалдана
Монгол Улсаас анх удаагаа эмэгтэй боксын төрлөөр олимпод оролцох эрх авсан Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал эмэгтэйчүүдийн 75 кг-н жинд яг одоо олимпын ринг дээр гарч тулалдах гэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсаас анх удаагаа эмэгтэй боксын төрлөөр олимпод оролцох эрх авсан Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал эмэгтэйчүүдийн 75 кг-н жинд яг одоо олимпын ринг дээр гарч тулалдах гэж байна. Түүний өрсөлдөгч Их Британийн боксчин Прайс Лаурен 1994 онд төрсөн 27 настай, 2019 онд зохион байгуулсан ДАШТ-д түрүүлж дэлхийн аварга болсон.
Мөн Прайс Лаурен 2018 онд Шинэ Дели хотноо болсон ДАШТ-ий хүрэл, “Минск-2019” Европын АШТ-ий алт болон ЕАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм байна.
Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187, эмэгтэйчүүдийн 5 жинд 102 боксчин, нийт 13 жинд 289 тамирчин энэ сарын 24-нөөс ирэх сарын 8-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны XXXII олимпын наадмын аваргын алт болон мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.


















