ОУХМ О.Мөнхцэцэг тэмцээнээ өндөрлүүллээ
О.Мөнхцэцэг нь 2009 оны "Чингис хаан" дэлхийн цомын тэмцээний хүрэл, 2010 оны Хонг Конгийн азийн олон улсын тэмцээний мөнгө, 2019 оны Хонг Конгод зохиогдсон "Азийн нээлттэй" тэмцээний мөнгөн медальт Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин юм.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78кг жинд хүч үзсэн ОУХМ Отгоны Мөнхцэцэг Израйлийн тамирчин Инбар Ланирд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
О.Мөнхцэцэг нь 2009 оны "Чингис хаан" дэлхийн цомын тэмцээний хүрэл, 2010 оны Хонг Конгийн азийн олон улсын тэмцээний мөнгө, 2019 оны Хонг Конгод зохиогдсон "Азийн нээлттэй" тэмцээний мөнгөн медальт Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин юм.
Түүний өрсөлдөгч нь 2020 оны Европийн залуучуудын аварга, 2021 оны Ташкент, Тбилисийн гранд сламын хүрэл медальтай.


















