Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

ОУХМ С.Жамбалжамц энэ сарын 26-нд ДАШТ-д уралдана

“Алдар” спорт хороо, Малайзын “Terengganu” багийн тамирчин С.Жамбалжамц Азид 158 оноогоор гуравдугаар байрт, баг нь тэргүүн байранд жагсаж байгаа бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараат уралдаанд оролцох эрхээ авсан Монголын цор ганц дугуйчин болсон билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ С.Жамбалжамц энэ сарын 26-нд ДАШТ-д уралдана
ОУХМ С.Жамбалжамц энэ сарын 26-нд ДАШТ-д уралдана. Зураг: МҮОНРТ

Олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хороо, Малайзын “Terengganu” багийн тамирчин С.Жамбалжамц Азид 158 оноогоор гуравдугаар байрт, баг нь тэргүүн байранд жагсаж байгаа бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараат уралдаанд оролцох эрхээ авсан Монголын цор ганц дугуйчин болсон билээ.

Тэрбээр энэ сарын 18-нд ДАШТ-д оролцохоор Бельги улсыг зорьсон бөгөөд бөөн гараат уралдааны тамирчид энэ сарын 26-нд Антверпен хотоос Лөөвен хот хүртэл 268,3 км-т уралдана.

Харин олон улсын хэмжээний мастер Э.Болор-Эрдэнэ ганцаарчилсан гараат тэмцээнд оролцох байсан боловч вакцинтай холбоотой асуудлаас үүдэн виз олгоогүй байна.

Хуваалцах