Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Ц.Чинзориг АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга боллоо

Канзас мужийн Гүүдланд хотын “Northwest technical college”-оос барилдсан тэрбээр таван барилдаан хийж аваргалснаас гадна хамгийн үнэ цэнэтэй тамирчны шагналыг давхар хүртсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Ц.Чинзориг АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга боллоо
ОУХМ Ц.Чинзориг АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга боллоо. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга, ОУХМ Ц.Чинзориг АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний NJAA дивизионы 141 lb буюу 64.1 кг-ын жинд түрүүлжээ.

Канзас мужийн Гүүдланд хотын “Northwest technical college”-оос барилдсан тэрбээр таван барилдаан хийж аваргалснаас гадна хамгийн үнэ цэнэтэй тамирчны шагналыг давхар хүртсэн байна.

Мөн түүний төрсөн ах, спортын мастер Ц.Чингэс 157 lbs буюу 71.2 кг-ын жинд дөрөвдүгээр байрт оржээ. Тэрбээр нийт найман барилдаан хийж зургаа ялсан юм.

Сонирхуулахад, дээрх ах, дүү хоёр бөх Дорноговь аймгийн Айраг сумаас Э.Ариунбаяр багшийн удирдлага дор анх чөлөөт бөхөөр хичээллэж, спортын замналыг сонгожээ.

Хуваалцах