ОУХМ Ц.Намуунцэцэг олимпын эрхээ авлаа
ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпын наадмын гурав дахь, Алматыгаас анхны эрхийг авчирлаа.
Мэдээллийн алба

Казахстаны Алматы хотноо зохион байгуулагдаж байгаа олимпийн эрхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпын наадмын гурав дахь, Алматыгаас анхны эрхийг авчирлаа.
Тэрбээр Энэтхэгийн Сеема, БНСУ-ын Чёон Ми Ран, Узбекистаны Даулетбик Якшимуратоваг илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүйгээр олимпын эрхээ авав. Ц.Намуунцэцэг сүүлийн тойргийн барилдаанаа дэлхийн хошой аварга Японы алдарт Юи Сүсакитай хийнэ.


















