Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Oukitel" компани 4 камертай ухаалаг гар утсыг танилцуулжээ

Хятадын гар утас үйлдвэрлэгч "Oukitel" компани 4 камертай Ю22 нэртэй ухаалаг гар утсаа албан ёсоор олон нийтэд танилцуулжээ. Хоёр талдаа тус бүртээ хоёр камер бүхий тус гар утасны камерны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Oukitel" компани 4 камертай ухаалаг гар утсыг танилцуулжээ
"Oukitel" компани 4 камертай ухаалаг гар утсыг танилцуулжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын гар утас үйлдвэрлэгч "Oukitel" компани 4 камертай Ю22 нэртэй ухаалаг гар утсаа албан ёсоор олон нийтэд танилцуулжээ. Хоёр талдаа тус бүртээ хоёр камер бүхий тус гар утасны камерны хүчин чадлын хувьд арын хоёр камер нь 2 мегапикселийн дэмжлэгтэй 8 мегапиксел бол урд талын камер нь 5 мегапиксел юм байна.

Хамгийн сонирхолтой нэмэгдэл нь хоёр камер аль аль нь гэрэлтүүлэгчтэйгээр хийгдсэнээрээ их онцлогтой болжээ. Энэ загварын гар утас буюу 4 камертай ухаалаг гар утас дэлхийн зах зээл дээр анх удаа гарч ирж байгаа нь бусад төрлийн ухаалаг гар утаснаас ялгарч байгаа төдийгүй илүү давуу талтай болж байгаагаараа онцлогтой болж байгаа юм байна.

Хуваалцах