Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах гишүүддээ хүндэтгэл үзүүллээ

ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах гишүүддээ хүндэтгэл үзүүллээ
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах гишүүддээ хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл улиран сонгогдсон Томас Бах түүнд итгэл хүлээлгэсэн гишүүддээ хүндэтгэл үзүүллээ.

Мөн хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй хамтрахыг уриалав.

Олон улсын олимпын хорооны одоогийн Ерөнхийлөгчийг цахимаар сонгох санал асуулгад бүх гишүүд нь дуу нэгтэйгээр түүнийг сонгосон юм.

Герман улсын иргэн, хуульч мэргэжилтэй тэрбээр өдгөө 67 настай.

ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна.

Сонирхуулахад, тус чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг оролцсон билээ.

"Монреаль-1976" олимпын наадмын туялзуур сэлэмний аварга Томас Бах нь Буэнос-Айрес хотноо болсон 2013 оны ОУОХ-ны сонгуульд Р.Каррион (Пуэрто-Рико), Сэр Мяан (Сингапур), С.Бубка (Украин) нарыг ялж, анх удаа ОУОХ-ны ес дэх Ерөнхийлөгчөөр тодорсон түүхтэй.

Тэрбээр ОУОХ-ны Дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ 1999 онд Монгол Улсад айлчилсан билээ.

Хуваалцах