ОУЦХБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн форум үргэлжилж байна
ОУЦХБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн форум өчигдөр эхэлсэн.
Мэдээллийн алба

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас зохион байгуулдаг мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь Ази, Номхон далайн бүсийн нийтлэг хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийг дэмжих тэргүүлэх чиглэлийг тодорхойлдог томоохон хурлын нэг болох ОУЦХБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн форум өчигдөр эхэлсэн.
Тус форумын эхний хэсэг болох “Дижитал хөгжилд хөтлөх болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож, Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийг даван туулахад мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж, ямар арга хэмжээ хэрэгжүүлж буй талаар танилцууллаа.
Ташрамд дуулгахад, дээрх форум энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.


















