Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОУВС: Дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулна

Олон улсын валютын сангийн тэргүүн дэлхийн эдийн засгийн төлөвийг дахин бууруулна гэж мэдэгдлээ. ОУВС хамгийн сүүлд энэ оны 4 дүгээр сард төлөвийг бууруулсан ба шинэ төлөв ирэх долоо хоногт гарна гэж тус байгууллагын тэргүүн мэдэгдэлдээ дурджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУВС: Дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулна
ОУВС: Дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулна. Зураг: МҮОНРТ

Олон улсын валютын сангийн тэргүүн дэлхийн эдийн засгийн төлөвийг дахин бууруулна гэж мэдэгдлээ. ОУВС хамгийн сүүлд энэ оны 4 дүгээр сард төлөвийг бууруулсан ба шинэ төлөв ирэх долоо хоногт гарна гэж тус байгууллагын тэргүүн мэдэгдэлдээ дурджээ.

Тодруулбал, ОУВС-гийн гүйцэтгэх захирал КристалинаГеоргиеваNHK телевизэд өгсөн ярилцлагадаа "Бид сөрөг эрсдэлүүдийг тодорхойлсон бөгөөд харамсалтай нь эдгээр сөрөг эрсдэлүүд бодитой болсон. Инфляц асар их өсөлттэй байгаагаас санхүүгийн нөхцөл байдал улам чангарч байгааг бид харж байна." гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Ковид-19 цар тахлын Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөг дурджээ. Харин Япон улсад үнэ харьцангуй тогтвортой байгааг онцолсон байна.

КристалинаГеоргиева, "Японд инфляц маш бага хэвээр байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Японы Төвбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх нь зүйтэй" гэж ОУВС-гийн тэргүүн мэдэгджээ.

Хуваалцах