Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОУВС энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх өмнөх төсөөллөө бууруулах төлөвгүй байна

ОУВС энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх өмнөх төсөөллөө бууруулах төлөвгүй байна гэж Сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУВС энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх өмнөх төсөөллөө бууруулах төлөвгүй байна
ОУВС энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх өмнөх төсөөллөө бууруулах төлөвгүй байна. Зураг: МҮОНРТ

ОУВС энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх өмнөх төсөөллөө бууруулах төлөвгүй байна гэж Сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгджээ.

Тус сан 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.7 хувьтай гарна гэж өнгөрөгч 10 дугаар сард таамаглал дэвшүүлсэн юм.

Газрын тосны үнэ өснө гэсэн зарим шинжээчийн болгоомжлол биелэгдээгүй, олон орны хөдөлмөрийн зах зээл дээрх нөхцөл байдал тогтвортой хэвээр байна гэж Кристалина Георгиева онцолсон. Гэхдээ 2023 он дэлхийн эдийн засгийн хүнд он жилүүдийн нэг болж, инфляцийн түвшин тогтвортой өндөр хэвээр үлдэнэ гэж тэрбээр анхааруулжээ.

Гэнэтийн үйл явдал тохиохгүй л бол өнгөрсөн жилийнх шиг таамаглалыг дахин бууруулах шаардлагагүй гэжээ.

ОУВС дараагийн таамаглалаа энэ сарын 31-нд нийтлэх юм байна.

Хуваалцах