Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Овоот толгойд шинэ сургууль нээлтээ хийв

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд 240 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Овоот толгойд шинэ сургууль нээлтээ хийв
Овоот толгойд шинэ сургууль нээлтээ хийв. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд 240 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авлаа. Цогцолборын нээлтэд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл, дүүргийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Болорцэцэг болон бусад албаны хүмүүс хорооны оршин суугчид оролцсон байна.

Тус 129 дүгээр бага сургууль, 214 дүгээр цэцэрлэгт Овоот, Хонхорынхноос гадна 31 дүгээр хорооны зарим хүүхэд сурч хүмүүжих юм. Өмнө нь эдгээр бага насны хүүхдүүд өндөрлөг газраас уруудан хоёр буудал газар алхаж, 105 дугаар сургуульд сурдаг байсан тухай эцэг, эхчүүд энэ үеэр хэлж байв. Цэцэрлэгийн хувьд өмнө нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаагүй гэрээр хүмүүжиж байсан хүүхдүүд 100 хувь хамрагдахад бэлэн болжээ.

Сонгинохайрхан дүүрэгт 2012 оноос улс, нийслэл орон нутгийн болон гадны хөрөнгө оруулалтаар 13 сургууль, цэцэрлэг барьж ашиглалтад оруулснаар 4800 хүүхэд ая тухтай орчин нөхцөлд сурч боловсрох боломжийг бүрдүүлжээ.

Хуваалцах