Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчдийн ажил, мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах уралдаан” болно

Хөнгөн үйлдвэрийн 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй бүтээлч ажлын хүрээнд оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын чадварлаг,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчдийн ажил, мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах уралдаан” болно
“Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчдийн ажил, мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах уралдаан” болно. Зураг: МҮОНРТ

Хөнгөн үйлдвэрийн 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй бүтээлч ажлын хүрээнд оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын чадварлаг, шилдэг боловсон хүчнийг нээн илрүүлэх, тэдний ур чадвар, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, өөрийн ур чадвараа танин мэдэх, туршлага солилцох, чадваржих хүсэл эрмэлзлийг төрүүлэн хөгжүүлэх, салбарын боловсон хүчний үнэлэмжийг дээшлүүлэх, олон нийтэд сурталчлан зорилгоор ажил мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулна.

Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын ажил мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнийг 5 төрлөөр /үндэсний хувцасны оёдолчин, европ хувцасны оёдолчин, дизайнер, загвар зохион бүтээгч, эсгүүрчин/ 2019 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Одоогийн байдлаар 6 аймаг, нийслэлийн үйлдвэр аж ахуйн нэгж, иргэн нийт 100 гаруй хүн ур чадвараараа уралдуулахаар бүртгүүлсэн байна.

Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулж Монгол Солонгосын политехник коллеж болон Шинжлэх ухаан технологийн сургуулийн хувцас судлалын төв дэмжин ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах