Оюу толгойн үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраажээ
Өнөөдөр орой "Оюу толгой" компанийн баяжуулах үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраасан гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр орой "Оюу толгой" компанийн баяжуулах үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраасан гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр "Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах албыг дуудаад хүлээж байна. Одоогоор үйлдвэрт гарсан галыг бүрэн унтрааж, хяналтандаа авсан. Шинжээчид ирээд хэдэн цагт, яг юунаас болж гал гарсан бэ гэдгийг нарийн шинжлэх байх. Хүний амь нас эрсэдсэн, гэмтэл авсан гэх зүйл байхгүй байна. Маргааш ахин холбогдож энэ талаарх мэдээллийг хүргэх болно" гэлээ.


















