Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оюуны элч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо 2014 оны ажлын төлөвлөгөөндөө залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх хамтдаа хөгжих зорилгоор “Оюуны элч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюуны элч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
“Оюуны элч” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо 2014 оны ажлын төлөвлөгөөндөө залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх хамтдаа хөгжих зорилгоор “Оюуны элч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд цуврал лекц, уулзалт, сургалт, мөн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдад номтой илүү ойр нөхөрлөх боломжийг олгож бүх сумын дотуур байранд 1000 ба түүнээс дээш номтой өрөөг тохижуулж өгөхөөр ажиллаж байгаа ажээ. Лекц, ярилцлага, уулзалтыг Улаанбаатар хотод сар бүрийн нэг, дөрөв дэх долоо хоногийн лхагва гараг буюу гурав дахь өдөр Монголын залуучуудын холбооны “Залуус танхимд”-д зохион байгуулах юм байна. Улаанбаатар хот дахь “Оюуны элч”-ийн анхны зочноор JCI Charmain салбар байгууллагын гишүүн /2012 онд Ерөнхийлөгч/, “Монголын залуу лидер” клубын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амарбаясгалан, “Шинэ үе” продакшны жүжигчин Монгол Улсын СТА Л.Сөрөлт нар оролцох бөгөөд залуучуудыг “Оюуны элч”-д оролцож, хамтдаа ярилцаж, хөгжихийг уриалж байна.

Хуваалцах