Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оюуны элч” хөтөлбөр орон нутагт давалгаана

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд нийслэл болоод орон нутаг дахь залуучуудын салбар холбоодоо идэвхижүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулах, харилцан хамтарч ажиллах, олон үйл ажиллагааг нийслэл болоод орон нутагт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюуны элч” хөтөлбөр орон нутагт давалгаана
“Оюуны элч” хөтөлбөр орон нутагт давалгаана. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд нийслэл болоод орон нутаг дахь залуучуудын салбар холбоодоо идэвхижүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулах, харилцан хамтарч ажиллах, олон үйл ажиллагааг нийслэл болоод орон нутагт зохион байгуулж байгаа юм. МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо 2014 оны ажлын төлөвлөгөөндөө залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх хамтдаа хөгжих зорилгоор “Оюуны элч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хот дахь нь энэ удаагийн уулзалт болоод 10 сар хүртэл завсарлах юм. Зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл “Оюуны элч” орон нутагт давалгаалж сум бүрт залуучуудын уулзалт, лекц, “Нэг ном-Нэг иргэн” зэрэг аяныг өрнүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. "Оюуны элч”-ийн тав дахь удаагийн зочноор ШУТИС-ийн Эдийн засгийн хөгжил эрхэлсэн тэргүүн проректор Д.Батчулуун, “Хоймор сайхан нутаг”, “Монголоо санасан сэтгэл” зэрэг олон дуугаараа олны танил болоод байгаа залуу дуучин Я.Гэрэлчулуун нар оролцохоор болжээ. Хөвсгөл аймгийн оюутан, залуучууд энэ сарын 29-нд МЗХолбооны “Залуучуудын танхим”-д уулзахаар цаг товлосон байна.


Хуваалцах