Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оюуны мэлмий”-г Д.Бямбаа агсны нэрэмжит сургууль болголоо

Тэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул юм. Улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан хөдөлмөрлөж явсан төр нийгмийн зүтгэлтэн байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюуны мэлмий”-г Д.Бямбаа агсны нэрэмжит сургууль болголоо
“Оюуны мэлмий”-г Д.Бямбаа агсны нэрэмжит сургууль болголоо. Зураг: МҮОНРТ

Даланзавгад хотын “Оюуны мэлмий” дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийг Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбаа агсны нэрэмжит болголоо.

Тэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул юм. Улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан хөдөлмөрлөж явсан төр нийгмийн зүтгэлтэн байжээ.

1981 оны АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын гавьяат эдийн засагч цолыг хүртсэн байна.

Одоогоор “Оюуны мэлмий” сургуульд 1000 орчим сурагч, 50 багш, 39 ажилтантай аж. 2016 оны аймгийн эрүүл мэндийг дэмжигч сургууль, шилдэг менежмэнттэй топ сургууль, аймагтаа анхдагч цахим сургууль болж байсан тэргүүний сургууль аж.

Хуваалцах