Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оюуны спортын бага насны ангилалд дэлхийн амжилт тогтоожээ

Английн нийслэл Лондон хотноо болж буй 22 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид одоогийн байдлаар таван медаль хүртээд байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюуны спортын бага насны ангилалд дэлхийн амжилт тогтоожээ
Оюуны спортын бага насны ангилалд дэлхийн амжилт тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Английн нийслэл Лондон хотноо болж буй 22 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид одоогийн байдлаар таван медаль хүртээд байна.

Бага насны ангилалд Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн шинэ дээд амжилт тогтоож алтан медалийн тавцанд зогссон бол дунд насны ангилалд Б.Намуунтуул хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд хоёр алтан медаль хүртлээ.

Ингэснээр манай тамирчид багаараа эхний өдрийн байдлаар германы араас дэд байрт бичигдэж байгаа юм.

Хуваалцах