“Оюуны өмч, Улсын бүртгэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал эхэллээ
“Оюуны өмч, улсын бүртгэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Хууль сахиулахын их сургуульд эхэллээ.
Мэдээллийн алба

“Оюуны өмч, улсын бүртгэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Хууль сахиулахын их сургуульд эхэллээ.
Хуралд ОӨУБЕГ-ын удирдлага, газар, хэлтсийн дарга, хяналтын улсын ахлах байцаагч, улсын ахлах бүртгэгч, ахлах мэргэжилтэн, Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нар, хяналтын улсын байцаагч болон улсын ахлах бүртгэгчид, эрдэмтэн багш, судлаач зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хурлын үеэр “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Иргэний улсын бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Хуулийн этгээдийн бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Сонгуулийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалт” гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага, Эдийн баялгийн эрх ба бүртгэл, Барьцааны эрх зүй дэх шинэчлэлт, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Олон улсын хөгжлийн чиг хандлага, Иргэний улсын бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Мөн Иргэний улсын бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, чиг хандлага, Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн зарим асуудлыг судлах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын танилцуулга, Гэр бүлийн хэрэг, маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж байгаа өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал, Хуулийн этгээдийн бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашдын зорилт, Компанийн тухай хууль ба хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал, Компанийн засаглал ба хуулийн этгээдийн бүртгэл, Сонгуулийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалт,Сонгуулийн тухай хуулийн танилцуулга, Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт, Сонгуулийн үйл ажиллагаанд технологийн чиглэлээр анхаарах асуудлууд зэрэг сэдвээр хэлэлцүүлэг, илтгэлүүд тавих юм байна.

Хурал маргааш удирдах ажилтнуудыг чадавхжуулах, өнөөгийн байдлаа ярилцах, эрдэмтэн судлаачдын саналыг сонсох хөтөлбөрөөр үргэлжилнэ.
Л.Сайнбаяр


















