Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюуны өмчийн фестивалийн бүртгэл эхэллээ

Олон улсын оюуны өмчийн фестивалийн бүртгэл өчигдрөөс эхэлжээ. Энэ жилийн фестивалийг ирэх сарын 26-30-ны хооронд Сингапур улсад зохион байгуулахаар болсон байна. Энэхүү фестивалийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд оролцох аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийг сарын өмнөөс эхлэн бүртгэдэг

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюуны өмчийн фестивалийн бүртгэл эхэллээ
Оюуны өмчийн фестивалийн бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын оюуны өмчийн фестивалийн бүртгэл өчигдрөөс эхэлжээ. Энэ жилийн фестивалийг ирэх сарын 26-30-ны хооронд Сингапур улсад зохион байгуулахаар болсон байна. Энэхүү фестивалийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд оролцох аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийг сарын өмнөөс эхлэн бүртгэдэг аж.

Уг фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс оюуны өмчийн томоохон төлөөлөгчид болох 600-800 үйлдвэрийн эзэд оролцохоор мэдэгдсэн байна. Мөн энэ үеэр оюуны өмчийн хэрэглээг хэрхэн түгээж байгаа болон оюуны өмчийг олон нийтэд сурталчлах асуудлаар мэргэжилтэн, төрийн албан хаагчид мэдээлэл хийх юм.

Түлхүүр үг:Оюуны өмчийн фестивалийн бүртгэл эхэллээ
Хуваалцах