“Оюуны ундраа”-гийн С.Амарсайхан 200 сая-д бүдрэв
Улс төрийн хүрээнийхэн сэтгүүлчдийг “нэр төрд халдлаа” хэмээн цагдаа, шүүхэд хандсаар байгаа билээ. Эцсийн дүнд тэдний маргаан сэтгүүлчийн ялалтаар төгсөх нь элбэг ажээ. “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Амарсайхан өнгөрсөн сард Zone.mn сайт бол
Мэдээллийн алба

Улс төрийн хүрээнийхэн сэтгүүлчдийг “нэр төрд халдлаа” хэмээн цагдаа, шүүхэд хандсаар байгаа билээ. Эцсийн дүнд тэдний маргаан сэтгүүлчийн ялалтаар төгсөх нь элбэг ажээ. “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Амарсайхан өнгөрсөн сард Zone.mn сайт болон сэтгүүлч Б.Отгонбаяраас 200 сая төгрөг нэхэмжилсэн байна.
Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн уг нэхэмжлэлтэйгээ зэрэгцүүлээд мөн сэтгүүлч Б.Отгонбаярт Эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар Улсын мөрдөн байцаах газарт гомдолоо бичиж өгчээ. Ингээд сэтгүүлч Б.Отгонбаярын хувьд нэг хүний хүсэлтээр эрүү, иргэний хэрэг дээр яг ижилхэн үндэслэлээр шалгагдаж эхэлсэн байна.
Энэ сарын 18-ны өдрийн 13 цагт Сүхбаатар дүүргийн шүүх Zone.mn сайт болон сэтгүүлч Б. Отгонбаярт холбогдуулсан “...гэм хорын хохиролд 200 сая төгрөг гаргуулж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан нийтлэлийнхээ төлөө албан ёсоор хүлцэл өчүүлэх, нийтлэлийг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсвэл өөр хэлбэр, хэрэгслээр няцаалт өгөхийг үүрэг болгуулах” тухай нэхэмжлэлийг нь хэлэлцжээ.
Шүүгч С.Базархандын даргалсан уг шүүх хуралдаан гучаад минут үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг баримтлан “Оюун ундраа” группын Ерөнхийлөгч С.Амарсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Энэхүү 65 дугаар зүйлийн 65.1.8 заалт нь хэрвээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нөхцөлд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох утгатай заалт аж.
Өөрөөр хэлбэл, С.Амарсайхан 200 сая төгрөгийн нэхэмжлэлдээ иргэний шүүх дээр ийнхүү бүдэрч, зөвхөн эрүүгийн хэргийн сэжигтнээр сэтгүүлч Б.Отгонбаярыг шалгуулахаар “тунаж” үлдэв. Б.Отгонбаяр нь болохоор “Дархан хил даварсан хулгайчийн хөл залгах хэрэгсэл биш”, “Прокурорын шийдвэрийг хэн эсэргүүцэж В.И.Арминыг хил давуулан оргуулав” буюу “Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан” цуврал нийтлэлдээ “Оюуны ундраа групп”-ын бизнесийн нэр хүнд, тус компанийн удирдлагын алдар хүндийг санаатайгаар гутааж, гүтгэсэн зүйл огт байхгүй гээд байгаа ажээ.


















