Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутан, сурагчдыг зуучилдаг төвүүд зөвшөөрөлгүй

Гадны улс орнуудад оюутан, сурагчдыг зуучилдаг 150 гаруй сургалтын төв бүгд зөвшөөрөлгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр мэдээллээ. Уг нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу заавал зөвшөөрөл авах ёстой байдаг байна. Гэтэл эдгээр газар хууль дүрэмг

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутан, сурагчдыг зуучилдаг төвүүд зөвшөөрөлгүй
Оюутан, сурагчдыг зуучилдаг төвүүд зөвшөөрөлгүй. Зураг: МҮОНРТ

Гадны улс орнуудад оюутан, сурагчдыг зуучилдаг 150 гаруй сургалтын төв бүгд зөвшөөрөлгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр мэдээллээ.
Уг нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу заавал зөвшөөрөл авах ёстой байдаг байна.
Гэтэл эдгээр газар хууль дүрэмгүй аашилж зөвхөн мөнгөний төлөө хүний эрхэнд халдаж байгаа жишээ үүгээр дуусахгүй юм. Иймээс манай газраас эдгээр төвүүдэд шалгалт хийж эхэлсэн гэж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар хэллээ.

Саяхан тус газарт хохирсон гэх оюутан гомдол гаргажээ. Малайзад очсон хойно нь хичээл эхлэх болоогүй гэсэн шалтгаанаар хүлээлгэсэн байна.

Гэтэл зуучилсан газар нь төлбөрийг нь авсан хэр нь зохих газраа өгөөгүй байх жишээтэй. Энэ мэт олон зөрчил байгаа учраас иргэд зөв газраа сонгох, мөн сонгосон газраа сайн судлах шаардлага байгааг анхаарууллаа.

Хуваалцах