Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Оюутан тээвэр-2” арга хэмжээний хүрээнд 153 зөрчил илрүүлжээ

Дундговь аймгийн Авто тээврийн газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулсан “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 153 зөрчил илрүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюутан тээвэр-2” арга хэмжээний хүрээнд 153 зөрчил илрүүлжээ
“Оюутан тээвэр-2” арга хэмжээний хүрээнд 153 зөрчил илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Авто тээврийн газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулсан “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 153 зөрчил илрүүлжээ. Тодруулбал, нэгдсэн арга хэмжээний хүрээнд 11 мянга орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, 153 зөрчил илрүүлж, 57 тээврийн хэрэгслийн жолоочийг 1.020.000 төгрөгөөр торгон захиргааны хяналт тавьж, зөрчлийг арилгуулан, техникийн хяналтын үзлэгт ороогүй замын хөдөлгөөнд оролцсон 96 тээврийн хэрэгслийг явуулын үзлэгт хамруулан ажилласан байна.

Хуваалцах