"Оюутан тээвэр" хяналт үргэлжилж байна
Оюутан, сурагчдын хичээл амарч, зуны аялал зугаалгын улирал эхэлснээр орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн эрчим болон зорчигч урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан Авто тээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулдаг хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээ
Мэдээллийн алба

Оюутан, сурагчдын хичээл амарч, зуны аялал зугаалгын улирал эхэлснээр орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн эрчим болон зорчигч урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан Авто тээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулдаг хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна.
Хяналт шалгалтын хугацаанд буюу зургаадугаар сарын 8-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн Баянчандмань, Баянцогт, Эрдэнэ сумдад гарч буй хяналтын цэгүүдээр Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар нийт 2103 тээврийн хэрэгсэл шалгаж, 102 зөрчил илрүүлэн, 1.280.000 төгрөгийн торгууль шийтгэврийн арга хэмжээ авч ажиллажээ.


















