Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Оюутан цагдаа" цалингаа авч эхэлнэ

Үндэсний баяр наадмын өмнөхөн жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Жуулчинд ээлтэй Оюутан цагдаа” арга хэмжээг жуулчны улирал, их дээд сургуулийн оюутан сурагчдын зуны амралтын хугацаанд нийслэлийн Аялал жуулчлал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Оюутан цагдаа" цалингаа авч эхэлнэ
"Оюутан цагдаа" цалингаа авч эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Үндэсний баяр наадмын өмнөхөн жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Жуулчинд ээлтэй Оюутан цагдаа” арга хэмжээг жуулчны улирал, их дээд сургуулийн оюутан сурагчдын зуны амралтын хугацаанд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан.

Тус хөтөлбөрт тусгай сургалтаар бэлтгэгдсэн 88 оюутан хамрагдан, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаа эхэлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн “Хүй долоо худаг” зэрэг цагдаагийн хэлтсүүдэд оюутнуудыг хуваарилан 44 чиглэлд цагдаагийн 117 алба хаагчдын хамт эргүүлд ажиллуулснаар 4823 иргэнд мэдээлэл өгч ажилласны дотор 3083 гадаадын жуулчин, иргэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулж, зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлжээ.

Өнөөдөр оюутан цагдаа нарт анхны урамшууллыг олгохоор болсон аж. Тэдэнд нийт 31 сая төгрөг төсөвлөгдсөн байна.

Хуваалцах