“Оюутан-цэрэг” хөтөлбөр ирэх сараас эхлэнэ
Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Оюутан-цэрэг" хөтөлбөр хэрэгжүүлэх тухай холбогдох захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулжээ.
Мөн уг захирамжаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан бөгөөд шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах аж.
Төлөвлөгөөний дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдах оюутнуудын судалгааг гаргаж, тус оюутнуудыг эрүүл мэндийг үзлэгт хамруулах зэрэг ажлуудыг хийхээр болжээ.
“Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө:
д/д Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хугацаа Хариуцах хүн 1 Оюутан –Цэрэг хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах 3 дугаар сард Дэд хурандаа Б.Баянмөнх 2 Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах судалгааг гаргах 3 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб 3 “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах 5 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб 4 “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуусыг цэргийн албанд татан алба хаалгах байгууллагад хүлээлгэн өгөх 5 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб 5 Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутануудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг сонгон суралцуулах 4-6 дугаар сард БХИС 6 Шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамруулах 6-8 дугаар сард БХИС 7 “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан залуусыг хүлээн авах 8 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб


















