Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн ч олон баяр давхацсан тул гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна. Зураг: МҮОНРТ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн ч олон баяр давхацсан тул гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл явагдана. Бүртгэлд хамрагдаж амжаагүй, боловсролын системд бүртгэлийн алдаатай оюутнууд энэхүү хугацаанд цэргийн мэргэжил олгох хөтөлбөрт E-Mongolia системээр бүртгүүлэх боломжтой. Их, дээд сургуулийн I, II, III дамжаанд суралцаж байгаа оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана.

Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад тавигдах шаардлага

  • Эрүүл мэндийн даатгалыг сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн байх

  • Зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх.

  • Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх

  • МСҮТ-ийн оюутнууд дүүрэг дээрээ цаасан хэлбэрээр бүртгүүлнэ

  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ.

Хуваалцах