“Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт энэ сарын 10-нд болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргалаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан 2014 оны А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж 2016 оны 3 дугаар улиралд дүнг танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабт үүрэг болголоо.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл
ажиллагааны төлөвлөгөө
д/д Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хугацаа Хариуцах хүн 1 Оюутан –Цэрэг хөтөлбөрт зориулсан сургалт, бүртгэлийг зохион байгуулах 3 дугаар сард Дэд хурандаа Б.Баянмөнх 2 Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах судалгааг гаргаж, БХИС-д хүлээлгэн өгөх 3 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб 3 “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах 6 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб 4 “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуусыг цэргийн албанд татан алба хаалгах байгууллагад хүлээлгэн өгөх 6 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб 5 Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутануудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг сонгон суралцуулах 4-6 дугаар сард БХИС 6 Шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамруулах 6-8 дугаар сард БХИС 7 “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан залуусыг хүлээн авах 8 дугаар сард Дүүргүүдийн цэргийн штаб


















