"Оюутан цэрэг" сургалтын бүртгэл эхэллээ
"Оюутан цэрэг" сургалтын бүртгэлийг өнөөдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-н хүртэл "e-mongolia" платформоор хийнэ
Мэдээллийн алба

"Оюутан цэрэг" сургалтад бүртгүүлэх хүсэлтийг гуравдугаар сарын 01-10-ны хооронд цахимаар авах талаар бид өмнө нь мэдээлсэн.
Шалгуур нь:
18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
Сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх
Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгоно.
"Оюутан цэрэг" сургалтын бүртгэлийг өнөөдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-н хүртэл "e-mongolia" платформоор хийнэ.


















