“Оюутан цэрэг”-т хэрхэн бүртгүүлэх вэ?
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл өнөөдрөөс /2022.03.01/ эхэллээ. Сургалтын бүртгэлийг 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл “e-mongolia” системээр авах юм.
Мэдээллийн алба

“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл өнөөдрөөс /2022.03.01/ эхэллээ. Сургалтын бүртгэлийг 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл “e-mongolia” системээр авах юм.
Тус хөтөлбөрт:
18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
Нэгдүгээр улирлын сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх
Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгох ажээ.
Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курст суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна.
Оюутан цэрэг сургалтад хамрагдсан хүүхэд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг ажээ.


















