Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ
Оюутан цэргийн бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ. Зураг: МҮОНРТ

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна.Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ.

Хуваалцах