Оюутан цэргийн бүртгэл эхэллээ
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.
Мэдээллийн алба

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.
Хүсэлтийг "E-Mongolia" гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.
"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу. - Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх- 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана. Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм байна.


















