Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ

Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам, Батлан хамгаалахын сайдын 2026 оны А/51, А/135 дугаар тушаалын дагуу цэргийн ерөнхий бэлтгэлийн шатыг амжилттай дүүргэсэн оюу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ
Оюутан цэргийн сургалт наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам, Батлан хамгаалахын сайдын 2026 оны А/51, А/135 дугаар тушаалын дагуу цэргийн ерөнхий бэлтгэлийн шатыг амжилттай дүүргэсэн оюутан, суралцагчдыг цэргийн мэргэжил олгох шатны сургалтад хамруулахаар ҮБХИС болон Зэвсэгт хүчний 10 ангид хүлээлгэн өгчээ.

Цэргийн мэргэжил олгох шатны сургалт 2026 оны зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 56 хоногийн хугацаанд 560 цагийн хичээл, сургалтыг зохион байгуулна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 1993 оюутан, суралцагч “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байгаа аж.

Хуваалцах