Оюутан цэргүүд тангараг өргөнө
Монголын оюутны холбооны санаачлагаар Засгийн газраас баталсан “Оюутан-цэрэг” хөтөлбөр өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 019 дүгээр ангийн харьяа Төв аймаг дахь сургалтын төвд 500 -аад оюутан хамрагдан, албаа амжилттай хаагаад энэ сарын 13-нд халагдах аж
Мэдээллийн алба

Монголын оюутны холбооны санаачлагаар Засгийн газраас баталсан “Оюутан-цэрэг” хөтөлбөр өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 019 дүгээр ангийн харьяа Төв аймаг дахь сургалтын төвд 500 -аад оюутан хамрагдан, албаа амжилттай хаагаад энэ сарын 13-нд халагдах ажээ.
Энэ хугацаанд оюутан цэргүүд “Оюутан цэрэг” сургалтын төвд цэргийн дүрэм, мэргэжлийн бэлтгэл, тактик зэргээр бэлтгэгдэн, албаа амжилттай хаажээ. “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдагсад энэ сарын 13-нд Чингисийн талбайд тангарагийн баяраа тэмдэглэнэ.


















