Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутан залуус хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлнэ

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан суралцагчдын “Миний мэргэжил-Миний бахархал” анхдугаар чуулга яг одоо "Найрамдал" төвд болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутан залуус хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлнэ
Оюутан залуус хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан суралцагчдын “Миний мэргэжил-Миний бахархал” анхдугаар чуулга яг одоо "Найрамдал" төвд болж байна.

Чуулганы үеэр оюутан залуус суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтээ хэрхэн нэмэгдүүлж аж ахуй эрхлэх арга барилд суралцах талаар ярилцаж буй юм. Тухайлбал, энэ онд Хөдөлмөрийн яамнаас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ мэт төсөл хөтөлбөрүүдэд оюутан залуус идэвхтэй хамрагдсанаар ирээдүйн баялаг бүтээгчид болж төлөвших юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн өдрийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах