Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Оюутнууд 406 автобус угаажээ

Нийслэлийн 374 жилийн ойг угтан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран “Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”-ийг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд МУБИС-ийн 181 оюутан оролцож, том оврын 406 автобусыг угааж цэвэрлэсэн байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд 406 автобус угаажээ
Оюутнууд 406 автобус угаажээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 374 жилийн ойг угтан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран “Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”-ийг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд МУБИС-ийн 181 оюутан оролцож, том оврын 406 автобусыг угааж цэвэрлэсэн байна. Оюутнуудын хөдөлмөрийн хөлсний санхүүжилтийг нийслэлийн Хөдөлмөрийн газар, хяналт зохион байгуулалтын ажлыг нийслэлийн Тээврийн газар хариуцан ажиллажээ. “Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”-т нийслэлийн Тээврийн газрын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллага идэвхи санаачлагатай оролцож нийслэлийн өдрөөр иргэдээ цэвэр цэмцгэр автобусаар тавтай үйлчлэхэд бэлэн болжээ.

Хуваалцах