Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнууд дадлагаа хийгээд ажилд орох боломжтой

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдлээ. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх,

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд дадлагаа хийгээд ажилд орох боломжтой
Оюутнууд дадлагаа хийгээд ажилд орох боломжтой. Зураг: МҮОНРТ

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдлээ. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх, тухайн ажлын байран дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байгаагаараа оюутан залуучууд болон эцэг, эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Уг хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууд дадлага хийх хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж, ажлын дадлага туршлага болох боломжтой.

Үүнээс гадна ажил олгогчдын хувьд хүний нөөц бүрдүүлэлт, хөдөлмөрийн зах зээлээс олдохгүй байгаа дадлага туршлагатай боловсон хүчнийг бий болгож, ажилтнуудын хооронд эрүүл өрсөлдөөн үүсгэн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сайн талтай юм. Өнөөдрийн байдлаар 19 оюутан өөрсдийн мэргэжлээр дадлага хийж байна. Тэдгээрийн нэг бол Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа БУХС-ийн Олон улсын эдийн засгийн 4-р дамжааны оюутан Б.Ану юм. Тэрбээр Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр зуучлуулан “СҮҮ” ХХК-д мэргэжлээрээ дадлага хийж, амжилттай хамгааллаа. “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөр оюутан бүрт нээлттэй тул хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд болон ажил олгогч байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

Хуваалцах