Оюутнууд долоодугаар сарын нэгнийг хүртэл нийтийн тээврээр үнэгүй зорчино
Оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчиход зориулан энэ жил 20 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговрыг автобус компаниудад олгосон байна. Тиймээс оюутнууд хичээл амарсан ч гэсэн долоодугаар сарын 1-нийг хүртэл нийтийн тээврээр үнэгүй
Мэдээллийн алба

Оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчиход зориулан энэ жил 20 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговрыг автобус компаниудад олгосон байна. Тиймээс оюутнууд хичээл амарсан ч гэсэн долоодугаар сарын 1-нийг хүртэл нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй ажээ.
Мөн ирэх хичээлийн жилд 113 мянган оюутанд нийтийн тээврээр үнэгүй зорчих смарт карт тараахаар төлөвлөсөн байна. Энэ картны захиалгыг өнгөрсөн сард авч дууссан бөгөөд одоо хэвлэх ажил явагдаж байгааг Монголын Оюутны Холбооны Хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга А.Азжаргал онцоллоо.


















