Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнууд жагсаж байна

Жагсагчид “Сөүл” группийн “Мантууш” ХХК-ийг Монгол Улсын хуулийг уландаа гишгэж өнгөрсөн онд эхлүүлсэн Зайсангийн тусгай хамгаалттай газарт цахилгаан шугам барих ажлын хүрээнд зам дагуух мод, сөөгөнд нөлөөлж, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байна гэж эсэргүүцэл илэрхийлж байгаа юм.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд жагсаж байна
Оюутнууд жагсаж байна. Зураг: МҮОНРТ

“Байгаль дэлхийгээ хамгаалъя”, “Төсвийн мөнгийг үргүй зарахаа больё” гэх уриа лоозон барьсан оюутнууд БОНХЯ-ны гадна жагсаж байна. Жагсаалд МҮИС-ийн оюутнууд болон “Эмига” ХХК-ийн төлөөлөл багтжээ. Жагсагчид “Сөүл” группийн “Мантууш” ХХК-ийг Монгол Улсын хуулийг уландаа гишгэж өнгөрсөн онд эхлүүлсэн Зайсангийн тусгай хамгаалттай газарт цахилгаан шугам барих ажлын хүрээнд зам дагуух мод, сөөгөнд нөлөөлж, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байна гэж эсэргүүцэл илэрхийлж байгаа юм.

Хуваалцах