Оюутнууд мөнгөө арванхоёрдугаар сард авна
Манай улсад энэ жил 90 гаруй их дээд сургуульд 170 орчим мянган оюутан суралцаж байгаа.
Мэдээллийн алба

Манай улсад энэ жил 90 гаруй их дээд сургуульд 170 орчим мянган оюутан суралцаж байгаа. Тэгвэл оюутнууд маань үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгөө 12 сард авах юм байна. Өнгөрсөн хавраас оюутны тэтгэлэгийг улирлаар нь олгож байхаар болсон. Тиймээс энэ хичээлийн жилийн нэгдүгээр улирлын тэтгэлэгийг 12 сард олгох бөгөөд оны төсөвт тэтгэлэгийг энэ сар хүртэл бодож суулгасан юм байна.


















