Оюутнууд шинэ ажилд зуучлагдлаа
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн долоо хоногт “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж оюутан, залуучуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилсан.
Мэдээллийн алба

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн долоо хоногт “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж оюутан, залуучуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилсан.
Зуучлалын үеэр 134 оюутан, залуу шинэ ажилд зуучлагдаж, шинэхэн хамт олонтойгоо танилцсан байна. Одоогоор Залуучуудын хөдөлмөрийн төв биржид нээлттэй байгаа ажлын байр хүүхдийн парк дээр тоглоомын оператор, худалдагч, касс, зөөгч, сүү зайрмагны худалдагч, кимбабны үйлдвэрт туслах ажилтан болон машин угаагч гэх мэт оюутан, залуучуудын сонирхсон цагийн болон байнгын олон төрлийн ажлын байрууд нээлттэй байгаа аж.


















