Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оюутнууд спортын 10 төрлөөр аваргаа тодруулна

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу 2005 оноос эхлэн Монголын Оюутны Спортын Универсиад наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран орон даяар болон гадаадад суралцагч

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Оюутнууд спортын 10 төрлөөр аваргаа тодруулна
Оюутнууд спортын 10 төрлөөр аваргаа тодруулна. Зураг: МҮОНРТ

Монголын оюутны спортын V наадмын албан ёсны нээлт өчигдөр Спортын төв ордонд боллоо. Ирэх арванхоёрдугаар сарын 10 хүртэл зохион байгуулагдах энэхүү наадам нь спортын 10 төрлөөр аваргаа тодруулах юм.

Тус наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын 27 их, дээд сургуулийн оюутны баг тамирчдын төлөөлөл оролцсон бөгөөд Монголын Үндэсний Олимпийн Хорооноос Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцлоо. Энэхүү наадамд Аварга дээд сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Глобал удирдагч их сургууль, Говь-Алтайн АШУҮИС, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Идэр их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, МУИС, МҮИС, Мон-Алтиус дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Рояаль олон улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Сити их сургууль, Төмөр замын дээд сургууль, Тэнгэр дээд сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, ХААИС, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, Эм Ай Ю дээд сургууль, Этүгэн их сургуулийн оюутан тамирчид оролцож байна.

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу 2005 оноос эхлэн Монголын Оюутны Спортын Универсиад наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран орон даяар болон гадаадад суралцагч оюутан залуусын дунд тав дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг амжилттай ханган биелүүлж, ийнхүү нээлтээ хийж байна.

Оюутан залуучуудын үндэсний Универсиад наадамд амжилттай оролцсон тамирчид Ази тивийн болон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, БНХАУ-ын Чэндү хотноо ирэх оны наймдугаар сарын 18-29-нд болох дэлхийн оюутны XXXI Универсиад наадамд оролцох эрх авах юм.

Хуваалцах