Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнууд тангараг өргөлөө

Монголын Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” өнөөдөр 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн тангарагийн баярт улсын 12, хувийн 74 их, дээд сургууль, коллежийн 5000 гаруй нэгдүгээр курсын оюутан залуус оролцлоо. Тангарагийн баярыг нээж БШУ-ны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд тангараг өргөлөө
Оюутнууд тангараг өргөлөө. Зураг: МҮОНРТ

Монголын Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” өнөөдөр 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн тангарагийн баярт улсын 12, хувийн 74 их, дээд сургууль, коллежийн 5000 гаруй нэгдүгээр курсын оюутан залуус оролцлоо. Тангарагийн баярыг нээж БШУ-ны сайд Л.Гантөмөр, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо буюу 800 оноо авсан Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан н.Амарзаяа нар хонх цохисон юм.

Мөн энэ үеэр боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж буй Анагаахын Шинжлэх Ухааны их сургууль, МУБИС, ХААИС, Сити дээд сургууль, Этүгэн дээд сургуулиудад БШУЯ-аас талархал гардууллаа. Харин Төрийн банк азтай таван оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон бол Skytel, “ХААН” даатгалын хамт олон мөн тооны азтай суралцагчдад гарын бэлгээ гардуулсан юм.

Ийнхүү эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ болох учиртай оюутан залуус эх орон, ард түмэн, ар гэрийнхээ өмнө тангарагаа өргөлөө.

Түлхүүр үг:Оюутнууд тангарагаа өргөлөө
Хуваалцах