Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оюутнууд цэвэрлэгчдийг ороолттой болгов

Төв Хятадын Zhengzhou хотод маш хүйтэн өвөл болж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд цэвэрлэгчдийг ороолттой болгов
Оюутнууд цэвэрлэгчдийг ороолттой болгов. Зураг: МҮОНРТ

Төв Хятадын Zhengzhou хотод маш хүйтэн өвөл болж байна. Хүйтэрч буйтай холбогдуулан сайн дурын үйл ажиллагаа эрхэлдэг оюутнууд нэгдэн гудамж, зам талбайг цэвэрлэдэг цэвэрлэгчдийг дулаан ноосон ороолтоор хангах аян өрнүүлжээ. Оюутнууд чөлөөт цаг заваараа нэхсэн ороолтоо өнгөрөгч ням гарагт цэвэрлэгч нарт гардуулсан бөгөөд нийт 500 ороолт эзэндээ очсон байна.

Сайн дурын аянд Хойд Хятадын их сургуульд цахилгаан, эрчим хүч болоод усны нөөцийн чиглэлээр суралцдаг 300 оюутан оролцсон ажээ.

Хуваалцах