Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнууд төлбөрийн зээлд хамрагдах боломжтой

Монгол Улсын Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталж, оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнууд төлбөрийн зээлд хамрагдах боломжтой
Оюутнууд төлбөрийн зээлд хамрагдах боломжтой. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталж, оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой болсон. Тодруулбал, оюутнууд суралцаж байх хугацаандаа сургалтын төлбөрийн зээл авч, төгсөөд ажлын байран дээр гарах хүртлээ зээлээ төлөх орчин бүрдэж байгаа юм. Хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна.

Хөтөлбөр урт болон богино хугацааны нөхцөлтэйгээр хэрэгжинэ. Богино хугацааны зээл авсан оюутнууд нэг жилийн дотор зээлээ төлж дуусах ёстой бол урт хугацааных нь төгсөөд ажлын байран дээр гарснаас хойш гурван жилийн хугацаанд гэж заажээ.

Богино хугацааны зээлд хамрагдах нэгдүгээр дамжааны оюутнуудын ЭЕШ-ын оноо 400-аас дээш байх шаардлагатай бол хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнуудын голч оноо 2.5-аас дээш байх ёстой гэнэ. Харин урт хугацааны зээлд хамрагдах хүсэлтэй нэгдүгээр дамжааны оюутнуудын голч оноо нь 650-аас дээш, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнуудын сурлагын голч оноо 3.5-аас дээш байх шаардлагатай аж.

Хуваалцах