Оюутнууд ургац хурааж байна
Дархан-Уул аймгийн Орхон суманд ургац хураалт 40 хувьтай үргэлжилж байна
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Орхон суманд ургац хураалт 40 хувьтай үргэлжилж байна. Орхон сумын жимс, ногооны ургац хураалтад ХААИС-ийн 62, Политехникийн 68, Дархан Өргөө сургуулийн 117, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургуулийн 105, ХСИС-ийн 30, 120 цэрэг, Орхон сумын МСҮТ-ийн 90 түр 92, үндсэн 75 нийт 677 оюутан, залуус оролцож байна.
Эдгээр залуус өдрийн 20.000-25.000 төгрөгөөр ажиллаж буй бөгөөд нийтдээ 14 хоног ургац хураалтад оролцож байна гэж Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай мэдээллээ.



















