Оюутнууд үргүй зардлаа хэмнэн "Зүрхний дефибириллятор" төхөөрөмж бэлэглэлээ
МУИС-ийн нийт төгсөгчдийн хонхны баярын үйл ажиллагаа ХСҮТ-д боллоо. Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг "Эрх зүйч", "Олон улсын эрх зүйч" мэргэжлээр төгсөж байгаа нийт 120 орчим оюутан хонхны баярын үйл ажиллагаанд зарцуулагддаг үргүй зардлыг хэмнэн мөнгө хуримтуулжээ. Тэд бусад хуулийн фирмүүд
Мэдээллийн алба

МУИС-ийн нийт төгсөгчдийн хонхны баярын үйл ажиллагаа ХСҮТ-д боллоо. Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг "Эрх зүйч", "Олон улсын эрх зүйч" мэргэжлээр төгсөж байгаа нийт 120 орчим оюутан хонхны баярын үйл ажиллагаанд зарцуулагддаг үргүй зардлыг хэмнэн мөнгө хуримтуулжээ. Тэд бусад хуулийн фирмүүдээс дэмжлэг авч тодорхой хэмжээний хөрөнгө цуглуулж чадсаны үр дүнд Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн өртөгтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэгддэг "зүрхний дефибириллятор" төхөөрөмж болон хүүхдэд зориулсан номын сан байгуулахад зориулж ном хандивлав.
ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар гурван сараас 15 нас хүртэл 60 гаруй хүүхэд хяналтад байж, эмчилгээ хийлгэж буй юм байна. Улсын хэмжээнд нийт 90 гаруй хүүхдэд энэхүү аппаратаар эмчилгээ, оношлогоо хийх боломжтой ажээ.


















