Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнуудад 70 мянган төгрөгийг он дуусахаас өмнө олгоно

Улсын төсвийн хүндрэлээс үүдэн эрх баригч намаас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг зогсоогоод байсан бол энэ он дуусахаас өмнө олгохоор болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнуудад 70 мянган төгрөгийг он дуусахаас өмнө олгоно
Оюутнуудад 70 мянган төгрөгийг он дуусахаас өмнө олгоно. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хүндрэлээс үүдэн эрх баригч намаас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг зогсоогоод байсан бол энэ он дуусахаас өмнө олгохоор болж байна.

9-12 дугаар саруудад олгох ёстой байсан мөнгийг нэг дор бөөнөөр нь олгохоор ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн хаврын шалгалтын дүнгээр бодож, 3.0-ээс дээш голч оноотой оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох юм байна.

Одоогоор дүнгийн мэдээллийг нэгтгэх ажил үргэлжилж байгаа аж. 70 мянган төгрөгийг 2017 он гарахаас өмнө оюутнуудын нэрийн дансанд байршуулахаар төлөвлөж байна.

Хуваалцах