Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнуудад тэтгэлэг олгоно

Бага орлоготой хэдий ч сурлага амжилтаараа бусдаасаа тэргүүлж буй дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудад Швейцарийн хөгжлийн агентлаг болон Зориг сангаас 9 дэх жилдээ сургалтын тэтгэлэг олгохоор болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнуудад тэтгэлэг олгоно
Оюутнуудад тэтгэлэг олгоно. Зураг: МҮОНРТ

Бага орлоготой хэдий ч сурлага амжилтаараа бусдаасаа тэргүүлж буй дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудад Швейцарийн хөгжлийн агентлаг болон Зориг сангаас 9 дэх жилдээ сургалтын тэтгэлэг олгохоор болжээ.

Энэ жилийн хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 650 оюутан материалаа ирүүлснээс 60 оюутанг шалгаруулж тэтгэлэг олгох юм байна.

Оюутнуудад батламж гардуулах ёслол уламжлал ёсоороо маргааш МУИС-ийн Дугуй танхимд болно.

Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сангаас хамтран хэрэгжүүлдэг уг тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог нь сургууль, мэргэжил үл харгалзан дотоодын Их, Дээд сургуулиудын хоёроос дээш дамжааны үндэн ангид 3,2-оос доош голч дүнтэй суралцаж буй бүх оюутнууд өрсөлдөх боломжтой байдаг ажээ.

Түлхүүр үг:Зориг сан
Хуваалцах