Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнуудыг ном худалдаж авахыг шаарджээ

“Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль хичээл бүр дээр 25-40 мянган төгрөгийн ном худалдаж авахыг зарим дамжааны суралцагчдаасаа шаардсан байна. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль сургалтын төлбөрөө өнгөрсөн жилийнхээс 20-40 хувиар нэмсэн. Төлбөр нэмсэнтэй холбоотойгоор оюутнуудыг

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнуудыг ном худалдаж авахыг шаарджээ
Оюутнуудыг ном худалдаж авахыг шаарджээ. Зураг: МҮОНРТ

“Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль хичээл бүр дээр 25-40 мянган төгрөгийн ном худалдаж авахыг зарим дамжааны суралцагчдаасаа шаардсан байна. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль сургалтын төлбөрөө өнгөрсөн жилийнхээс 20-40 хувиар нэмсэн. Төлбөр нэмсэнтэй холбоотойгоор оюутнуудыг суралцах орчин, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж өгөх учиртай. Гэтэл ингэж ном худалдаж авахыг байнга шаардаж байна” гэж Засгийн газрын 1111 төвд иргэн н.Баяр ханджээ.

Түүнчлэн уг сургуулийн талаар сургалтын төлбөрөө нэмсэн мөртлөө үнэтэй сурах бичиг худалдаж авахыг шаардсан дээрх асуудлаар Засгийн газрын 1111 төвд олон иргэн ханджээ. Тэгвэл сургалтын төлбөр төлөхөөс гадна олон хичээл дээр үнэтэй ном худалдаж авахыг шаардаж байгаа нь зөв үү? Энэ асуудлын хүрээнд бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөөдрийн 19 цагийн мэдээгээр хүлээн авч сонсоорой.

Түлхүүр үг:Оюутнуудыг ном худалдаж авахыг шаарджээ
Хуваалцах