Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оюутнуудыг улаан бурханы нэмэлт дархлаажуулалтад хамруулна

18-30 насныхныг орон даяар өнгөрсөн тавдугаар сард улаан бурханы нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Тухайн үед нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 74 мянга нь вакцин хийлгээгүй аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оюутнуудыг улаан бурханы нэмэлт дархлаажуулалтад хамруулна
Оюутнуудыг улаан бурханы нэмэлт дархлаажуулалтад хамруулна. Зураг: МҮОНРТ

18-30 насныхныг орон даяар өнгөрсөн тавдугаар сард улаан бурханы нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Тухайн үед нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 74 мянга нь вакцин хийлгээгүй аж.

Түүнчлэн вакцинд хамрагдаагүй залуусын ихэнх нь оюутан байсан тул БСШУСЯ их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад шаардлага хүргүүлэн, дархлаажуулалтад нөхөн хамруулах үүрэг өгчээ.

Тодруулбал, сургууль бүр вакцин хийлгээгүй оюутны тоог нэгдсэн журмаар гаргаж, оюутнуудыг ХӨСҮТ болон харьяа дүүрэг, өрхийн нэгдсэн эмнэлэгт вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах юм байна.

Хуваалцах